УВС АЙМГИЙН ДАВСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ

УВС АЙМГИЙН ДАВСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ

Давст сумын ИТХ-н албан ёсны цахим хуудас Давст сумын ИТХ-н албан ёсны цахим хуудас

Фото мэдээ


нийт 82

Сумын ИТХ-н 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан хуралдав.

2024-10-28 196
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэв. Үүнд: Сумын ИТХ-ын шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулав. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Т.Алтаншагай сонгогдож, Сумын Засаг даргад Г.Лхагважавыг нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжлахаар болов.

ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2024-09-13 188
.Аймгийн ИТХ-ын 2024.07.24-ны өдрийн 20/09 дүгээр тогтоолын дагуу сумын ЗДТГ, ЕБС-н дансанд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааг амжилттай зохион байгуулж, дүн мэдээг аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлэв.

9-р сарын 10 буюу "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр"-өөр зохион байгуулсан арга хэмжээ

2024-09-10 170
9-р сарын 10 буюу "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр-өөр Хэлмэгдэгсдийн ар гэрийхэнд хүндэтгэл үзүүлж, Хэлмэгдүүлэлтийн хор уршиг сэдвээр иргэдэд мэдээ мэдээлэл түгээж, ЕБС-н ахлах ангийн сурагчдад хичээл заах, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөх, түүний үйл хэргийг сурталчлан таниулах, хөшөө суваргыг танилцуулах аялалд ЕБС-н сурагчид оролцох зэрэг арга хэмжээ зохиогдов.

УИХ-ын сонгууль амжилттай зохион байгуулагдав.

2024-05-28 167
Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2024 оны 06-р сарын 28-ы өдөр амжилттай зохион байгуулагдав.

Сумын ИТХ-ын ээлжит 17 дугаар хурал хуралдав.

2024-05-17 234
Сумын ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар Сонгуулийн хэсэг, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг тогтоох, Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн 17/01, 17/02 дугаар тогтоол батлав.

Сумын ИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаан хуралдав.

2023-12-19 305
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, Сумын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүн, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай, сумын 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсөв батлах, Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл, 2024 оны төлөвлөгөө батлах, Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлт, 2024 оны төлөвлөгөө батлах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн хугацааны үндсэн чиглэлийн биелэлт, 2024 оны зорилтын тухай, Ойн лимит батлах тухай асуудлыг тус тус хэлэлцэн батлав.

"Оролцоод нөлөөлье - Оролцоод хөгжүүлье"аян

2023-12-15 298
"Оролцоод нөлөөлье - Оролцоод хөгжүүлье" аяныг амжилттай хэрэгжүүлэв.

"Үндсэн хуулийн өдөр"-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн

2023-11-27 321
"Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр"-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулав. Тэмцээний эрэгтэй шатрын төрөлд 1-р байр Н.Мягмаржав 2-р байр Ш.Мөнхбат 3-р байр П.Жалцан Эмэгтэй төрөлд : 1-р байр Д.Оюун 2-р байр Н.Туяа нар шалгарав.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 сарын 21-ний өдрийн 14\03 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар

2023-09-26 545
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 сарын 21-ний өдрийн 14\03 дугаар тогтоолоор сумын Засаг даргын Тамгын газрын дансанд бүртгэлтэй Өвсний фондын хашааг акталж, үлдэгдэл материалыг үнэ тогтоон, сумын өмч хамгаалах зөвлөлийн хяналтанд худалдаж, бүгд 1973.000 \нэг сая есөн зуун далан гурван мянга\ төгрөгийг сумын орлогын дансанд төвлөрүүллээ.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар , Хөдөлмөрийн баатар маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 107жилийн ой тохиож байна.

2023-09-17 502
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар , Хөдөлмөрийн баатар маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 107жилийн ой тохиож байна. Монголыг соён гэгээрүүлэгч энэ эрхэм хүний хөшөөнд цэцэг өргөх ёслолд төрийн алба хаагчид ард иргэд оролцлоо Мөн Ерөнхий боловсролын сургуулийн 7-9 дүгээр ангийн сурагчдын дунд бидний бахархал Ю. Цэдэнбал эсээ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгууллаа.

Сумын 2023 оны төсвийн тодотгол хэлэлцэн баталлаа.

2023-07-24 345
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 14 дүгээр хуралдаан 2023.07.24-ны өдөр хуралдаж, хуралдаанаар сумын 2023 оны төсвийн тодотгол хэлэлцэн баталлаа.

Сумын ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан хуралдав.

2023-07-06 376
Сумын ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан 2023.06.30-ны өдөр хуралдаж, хуралдаанаар дараахи асуудал хэлэлцэв. Үүнд: - Шинээр сонгогдсон Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай - Сумын 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтийн талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх - Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө батлах -Өмч хөрөнгийн талаар албан байгууллагуудаас ирүүлсэн саналын тухай - Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай - Багийн хил зааг тогтоох саналын тухай

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10232
8466 / 83%
1083 / 11%
330 / 3%
353 / 3%