УВС АЙМГИЙН ДАВСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ

УВС АЙМГИЙН ДАВСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ

Давст сумын ИТХ-н албан ёсны цахим хуудас Давст сумын ИТХ-н албан ёсны цахим хуудас

Фото мэдээ


нийт 75

Хандгайт баг: Багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаа зохион байгуулав.

2025-04-22 29
2025.04.22- ны өдөр Хандгайт багийн ИНХ "Хандгайтын эхэн" буюу багийн төвийн байрандаа анхдугаар хуралдаанаа зохион байгуулав. Хуралдаанаар Багийн ИНХ-ын даргад Н.Даваадорж, Засаг даргад Ц.Төгсбаатар нар сонгогдон, зөвлөлийн бүрэлдэхүүнээ байгуулав. Хуралд 170-аад хүн оролцов.

Сумын ИТХ-ын ажлын албанаас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын талаар мэдээлэл өгөв.

2025-03-28 33
Сумын ИТХ-ын 2025.03.10-ны 3/05 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулсан сумын өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдэд Орон нутгийн өмчийн тухай хууль, Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын талаар мэдээлэл өгч, цаашид хийх ажлын чиглэлээ тодорхойлов.

Сумын ГХУСАЗСЗ-өөс Төрийн албан хаагчдад сургалт зохиов.

2025-03-27 43
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс төрийн албан хаагчдын мэдлэг, мэдээллийг дээшүүлэх, хууль тогтоомжийг хүндэтгэн сахин биелүүлэх, ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2025.03.27-ны өдөр төрийн албан хаагчдад аймгийн Засаг даргын 2024 .12.19-ний өдрийн 05 дугаартай "Төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлагыг чангатгах тухай" албан даалгавар танилцуулж, Төрийн албаны тухай, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Зөрчлийн тухай, Тамхины хяналтын тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар тус тус мэдээлэл өгч, сургалт зохион байгуулав.

Төрийн албаны зөвлөлийн дэд ажлын хэсэг суманд ажиллав.

2025-03-19 40
Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөц, Аудитын газрын ахлах шинжээч П.Оюунчимэг ахлагчтай дэд ажлын хэсэг сумын төсвийн байгууллагуудын үйл ажиллагаа,Төрийн албаны тухай хууль болон холбогдох хуулиудаар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байдал,хүний нөөцийн зохицуулалтын хэрэгжилттэй танилцан зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллав.Төсвийн 5 байгууллагын 80 гаруй албан хаагчдад сургалт зохион байгуулав.

Сумын ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаан хуралдав

2025-03-10 41
Сумын ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаанаар 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж дараах асуудал хэлэлцэв.Үүнд: 1. Сумын ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах 2. ИТХ-ын үйл ажиллагааны журмууд батлах, 3. Сумын өмч хамгаалах байнгын зөвлөл шинэчлэх 4. Сумын ГХУСАЗСЗ шинэчлэн байгуулах 5.Сумын 100 -н жилийн ойн бэлтгэл ажлын явц байдлын талаар 6. "Хог хаягдал", "Чадварлаг багш", "Оюунлаг сурагч", "Эрчүүдийн эрүүл мэнд","Залуу малчин" хөтөлбөр, 7. Сумын 2025 оны ГЗБ-тын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай 8.Бусад асуудлыг тус тус хэлэлцэн баталлаа.

Сумын ИТХ-ын зөвлөл хуралдав.

2025-03-06 54
Сумын ИТХ-ын зөвлөл хуралдаж сумын ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлав.Үүнд: 1. Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм батлах 2.Сумын ИТХ-ын үйл ажиллагааны журам батлах 2.1 Сумын ИТХ-ын Төлөөлөгчийн ажиллах журам 2.2 Сумын ИТХ-ын Төлөөлөгчийн үнэмлэх,албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх журам 2.3 Сумын ИТХ-д асуудал санаачлан өргөн мэдүүлэх, хуралдааны бэлтгэл хангах журам 2.4 Сумын ИТХ-ын шийдвэрийн хэрэгжилтийн хяналт, хоригийг хүлээн авч шийдвэрлэх журам 2.5 Сумын Засаг дарга,ЗДТГ, бусад байгууллага, иргэдтэй хамтран ажиллах журам 3.Сумын өмч хамгаалах байнгын зөвлөл шинэчлэн байгуулах 4.Сумын ГХУСАЗСЗ шинэчлэн байгуулах 5.Сумын 100 жилийн ойн бэлтгэл ажил,явцын тухай 6.Албан байгууллагуудын өмч хөрөнгийн талаар ирүүлсэн санал 7.Сумын 2025 оны шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах 8."Хог хаягдал", " Чадварлаг багш", "Оюунлаг сурагч", " Эрчүүдийн эрүүл мэнд", "Залуу малчин", хөтөлбөр батлах 9.Сумын 2025 оны ГЗБ- тын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах 10. Хамтарсан багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр батлав.

ИТХ-ын Төлөөлөгчдийн сургалт

2025-02-03 55
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд хурлын ажлын албанаас сургалт зохион байгуулав.

СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2025-01-21 62
2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тус тус сургалт зохион байгуулав.

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд

2025-01-13 66
Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, хууль ёсоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг бий болгох, тайлбарлан таниулах , үндэсний болон түүхийн ухамсар, бахархлыг төлөвшүүлэх хүрээнд иргэдийн дунд мэдээлэл сурталчилгаа зохион байгуулж, Үндсэн хуулийн үзэл санаа, ач холбогдол сэдэвт Эссэ бичлэгийн уралдаан, хөгжөөнт- Асуулт хариултын тэмцээн тус тус зохион байгуулав.

БҮГД НАЙРАМДАХ УЛСЫГ ТУНХАГЛАЖ, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД

2024-12-27 87
1. Бүгд Найрамдах улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тусгай хөтөлбөр гарган өргөн хүрээнд зохион байгуулав. Үүнд: Улсын Их Хурлын 2023.07.06-ны 64 дүгээр тогтоол, УИХ-н 2024.10.30-ны 02/4829, аймгийн ИТХ-ын 11.07-ны 578 дугаар албан зэргийг танилцуулан, тогтоолын хэрэгжилтийг хангуулан ажиллах талаар төрийн байгууллагуудын удирдлага, төрийн албан хаагч нарт мэдээлэл өгөв. Дээрхи арга хэмжээний хүрээнд олон талт үйл ажиллагаа зохиогдов. Үүнд: - Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, хууль ёсоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг бий болгох, тайлбарлан таниулах , үндэсний болон түүхийн ухамсар, бахархлыг төлөвшүүлэх зорилгоор Ерөнхий Боловсролын Сургуулийн 6- 9- дүгээр ангийн сурагчдад хичээл заах, Үндсэн хуулиа хэн сайн мэдэх вэ? сэдэвт ЕБС-ийн 7-9 дүгээр ангийн сурагчдын дунд Олимпиад зохион байуулж, амжилттай оролцож 1-3 -р байр эзэлсэн сурагчдыг шалгаруулж, урамшуулах, ахлах , дунд ангийн сурагчдын ” ГАР БӨМБӨГ ”-ийн тэмцээн, иргэдэд Үндсэн хуулийн талаар мэдээлэл түгээх, сурталчлах , Цэнгүүн зохиох зэрэг үйл ажиллагаа явагдав.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ШАТАР СОНИРХОГЧДЫН ДУНД “СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОГДОВ.

2024-12-23 78
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолудуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулах шатар сонирхогчдын дунд “Сумын аварга шалгаруулах” тэмцээнийг 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Иргэний танхимд зохион байгуулав. Шатрын тэмцээнд нийт 19 шатар сонирхогч оролцов. Үүнээс эрэгтэй 16, эмэгтэй 3 оролцогч оролцов. Шатрын тэмцээний эрэгтэй төрөлд: 1- р байр Ш.Мөнхбат 2- р байр П.Өсөхбаяр 3- р байр Н.Мягмаржав 4- р байр А.Борхүү, Эмэгтэй төрөлд: 1- р байр Н.Туяа 2- р байр М.Буянтогтох 3.-р байр Б.Уранчимэг нар шалгарав.

Сумын ИТХ-н 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан хуралдав.

2024-10-28 102
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэв. Үүнд: Сумын ИТХ-ын шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулав. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Т.Алтаншагай сонгогдож, Сумын Засаг даргад Г.Лхагважавыг нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжлахаар болов.

ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2024-09-13 89
.Аймгийн ИТХ-ын 2024.07.24-ны өдрийн 20/09 дүгээр тогтоолын дагуу сумын ЗДТГ, ЕБС-н дансанд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааг амжилттай зохион байгуулж, дүн мэдээг аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлэв.

9-р сарын 10 буюу "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр"-өөр зохион байгуулсан арга хэмжээ

2024-09-10 85
9-р сарын 10 буюу "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр-өөр Хэлмэгдэгсдийн ар гэрийхэнд хүндэтгэл үзүүлж, Хэлмэгдүүлэлтийн хор уршиг сэдвээр иргэдэд мэдээ мэдээлэл түгээж, ЕБС-н ахлах ангийн сурагчдад хичээл заах, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөх, түүний үйл хэргийг сурталчлан таниулах, хөшөө суваргыг танилцуулах аялалд ЕБС-н сурагчид оролцох зэрэг арга хэмжээ зохиогдов.

УИХ-ын сонгууль амжилттай зохион байгуулагдав.

2024-05-28 81
Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2024 оны 06-р сарын 28-ы өдөр амжилттай зохион байгуулагдав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6186
4670 / 75%
944 / 15%
280 / 5%
292 / 5%