УВС АЙМГИЙН ДАВСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ

УВС АЙМГИЙН ДАВСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ

Давст сумын ИТХ-н албан ёсны цахим хуудас Давст сумын ИТХ-н албан ёсны цахим хуудас

Тэргүүлэгчдийн тогтоол


нийт 55

Санал дэмжих тухай

2021-12-27 101
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар баталсан Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах журмын дагуу тус сумын Төрийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаа Б.Баянтөгс, Улсын бүртгэгч Ц.Одгэрэл нарыг хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулахаар ирүүлсэн саналыг дэмжлээ.

Санал дэмжих тухай

2021-12-27 86
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар баталсан Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах журмын дагуу тус сумын 2-р багийн харьяат ахмад настан Шагж овогтой Цогтгэрэлийг хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулахаар ирүүлсэн саналыг дэмжлээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийг зарцуулах тухай

2021-11-26 92
Архигүй амьдралыг цогцлооё аяны хүрээнд уралдаан тэмцээн явуулах, Архидан согтууратай тэмцэх тухай хууль, тамхины хяналтын тухай хуулийг иргэд аж ахуй нэгж байгууллагуудад сурталчилах ажлын хүрээнд 620.000 /зургаан зуун хорин мянган/ төгрөгийг зарцууллаа.

Төлөвлөгөө дэмжих тухай

2021-11-24 90
Сумын 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг баталлаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийг зарцуулах тухай

2021-10-16 79
Тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох, гэмт хэрэгтэй тэмцэх,түүнээс урьдчилан сэргийлэх арга ажиллагааны талаархи судалгаа хяналт тавих ажилд зориулсан 533.750 төгрөгийг зарцууллаа.

Амьжиргаа дэмжих орон тооны бус зөвлөл шинэчлэн байгуулах тухай

2021-10-06 104
Нөхцөлт мөнгөн тэтгэмж, нийгмийн халамжийн тусламж хөнгөлөлт, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах өрх, иргэнийг тодорхойлох амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөл байгууллаа.
khural.mn

Хөрөнгө зарцуулах тухай

2021-09-22 101
Сумын Олон нийтийн цагдаагийн ажилтан Цэвээн овогтой Дашхүүд дүрэмт хувцасны зардалд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг зарцуулав.

Хөрөнгө зарлага болгох тухай

2021-09-22 85
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Ширбазар нь сонгуулийн үр дүнгээр алба тушаалаасаа чөлөөлөгдсөн тул тэтгэмж олголоо.

Тариалангийн бүс тогтоох тухай

2021-08-04 92
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хандгайт багийн нутагт Хэлэнцэг орчмын газар 1036 га, Торхилог багийн нутаг дэвсгэрт Таригийн гүвээ орчмын 662 га газрыг тариалангийн бүс нутаг болгохоор дэмжлээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийг зарцуулах тухай

2021-07-21 78
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох, тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга ажиллагааны талаархи судалгаа, эргүүл жижүүр хийх, хяналт тавих ажилд зориулсан 376.250 төгрөгийг зарцууллаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийг зарцуулах тухай

2021-05-07 102
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох, тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга ажиллагааны талаархи судалгаа, эргүүл жижүүр хийх, хяналт тавих ажилд зориулсан 488.550 төгрөгийг зарцууллаа.

Хөрөнгө шилжүүлэх тухай

2021-04-14 87
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн дансанд бүртгэлтэй 17 нэр төрлийн 8.960.000 төгрөгийн балансын үнэтэй хөрөнгийг Сумын Засаг даргын тамгын газарт балансаас балансад шилжүүллээ.

Хөрөнгө данснаас хасах тухай

2021-04-14 94
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дансанд бүртгэлтэй 9 нэр төрлийн 1.425.500 /нэг сая дөрвөн зуун хорин таван мянга таван зуу/ төгрөгийн балансын үнэтэй хөрөнгийг акталж, данс бүртгэлээс хаслаа.

Сонгуулийн сурталчилгааны материал байршуулах байршил тогтоох тухай

2021-04-10 107
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт самбар, дэлгэцийг гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг төв засмал замаа дагаад 1. Хүүхдийн цэцэрлэгийн уулзараас доош Mickey буфет хүртэл 2. Mickey буфетны баруун өнцөгөөс Буянт хүнсний дэлгүүр хүртэл 3. Буянт хүнсний дэлгүүрээс хойшоо Д.Мэндбаярын хашааны дээд өнцөг хүртэл замын 2 талд байхаар тогтоолоо.

Хөрөнгө данснаас хасах тухай

2021-03-13 77
Сумын ИТХ-ын хуралдаанаар Сумын ЗДТГ-ын дансанд бүртгэлтэй 24 нэр төрлийн 11.600.380.63 төгрөгийн өртөгтэй хөрөнгийг акталлаа.
khural.mn

Сумын өмч хамгаалах байнгын зөвлөл шинэчлэн байгуулах тухай

2021-03-13 103
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны А/111 дугаар тогтоолоор баталсан Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журмын хүрээнд Сумын өмч хамгаалах байнгын зөвлөлийг шинэчлэн баталлаа.

Орчны бүсийн зөвлөл шинэчлэн байгуулах тухай

2021-03-13 96
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Орчны бүсийн зөвлөлийг шинэчлэн байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%