Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 16 дугаар хуралдаанаар Мал аж ахуйн салбарт үүсээд байгаа нөхцөл байдал, өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний хүрээнд сумын төсвөөс 100 сая ( нэг зуун сая ) төгрөг зарцуулахаар шийдвэрлэв.
Тус зардлыг зам даваа чөлөөлөх, малчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, нэн шаардлагатай үйлчилгээ үзүүлэх, өвс тэжээл худалдан авах, малчдад хүргэх, малын сэг зэм устгах, ариутгал халдваргүйтгэл хийх ажилд тус тус зарцуулахаар болов.