УВС АЙМГИЙН ДАВСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ

УВС АЙМГИЙН ДАВСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ

Давст сумын ИТХ-н албан ёсны цахим хуудас Давст сумын ИТХ-н албан ёсны цахим хуудас

Фото мэдээ


нийт 82

Дуудлага худалдаа зохион байгуулав.

2026-03-11 8
Хөрөнгийн дуудлага худалдаа зохион байгуулав.

Ахмад настангууддаа хүндэтгэл үзүүлэв.

2026-02-12 35
Жил бүрийн Цагаан сар, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрийг тохиолдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 80-аас дээш настай ахмадуудад жил бүр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ жил сумын 80-аас дээш настай 10 ахмадад хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид өөрсдийн дэмжлэгээр 1.170.000 төгрөгийн үнэ бүхий зүйлээр ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, мэндчилгээ дэвшүүлэв.

Торхилог багийн ИНХ болов.

2026-01-16 51
Торхилог баг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр багийн ИНХ-аа багийн төв Хангайд зохион байгуулав. Хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв. Багийн Засаг даргад Н.Мягмаржав, Д. Самбуу нар нэр дэвшив. Санал хураалтад 205 хүн оролцож, Н.Мягмаржав олонхийн санал авч багийн Засаг даргад дахин сонгогдов.

Сумын ИТХ-н ээлжит 7 дугаар хуралдаан хуралдав.

2025-12-19 52
Сумын ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаан 12 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд хуралдаж дараахи асуудал хэлэлцэв. Үүнд: 1. Сумын ИТХ-ын 2025 оны үйл ажиллагааны тайлан Нарийн бичгийн дарга Б.Ичинхорлоо 2. Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2025 оны биелэлт Сумын Засаг дарга- Г.Лхагважав 3. Сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай Засаг дарга- Г.Лхагважав 4. Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай Засаг дарга- Г.Лхагважав 5. Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хийгдсэн ажлын хэрэгжилт, үр дүн, 2026 онд хийгдэх ажлын төлөвлөгөө батлах тухай Засаг дарга- Г.Лхагважав 6. Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсөв батлах тухай Засаг дарга- Г.Лхагважав 7. Байгууллагуудаас өмч хөрөнгийн талаар ирүүлсэн саналын тухай Хурлын дарга - П.Түмэндэлгэр 8. Малын тоо толгойн албан татварын хэмжээ шинэчлэн батлах тухай Засаг дарга- Г.Лхагважав 9. Сумын 2025 оны Газар зохион байгуулалтын тайлан, 2026 оны төлөвлөгөө батлах тухай Засаг дарга- Г.Лхагважав 10. Сумын Тэргүүлэх чиглэл батлах тухай ХХХСЖДҮХМ- П.Уранчимэг 11. Нөөцийн өвс тэжээлийн үнийн тухай санал Засаг дарга Г.Лхагважав

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

2025-09-10 114
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн болон ач зээ нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Ерөнхий боловсролын сургуулийн 6-аас дээш ангийн сурагчдад Хэлмэгдүүлэлтийн тухай сэдвээр хичээл зааж,кино үзүүлэн, 8-аас дээш ангийн сурагчдын дунд Хэлмэгдүүлэлтийн тухай сэдвээр шүлгийн уралдаан зарлаж, амжилттай оролцсон сурагчдыг шагнаж урамшуулав.

Давст сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиолоо

2025-07-25 178
Давст сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээнд УИХ, ЗГ-ын гишүүн, аймаг,хотын нутгийн зөвлөл,аймгийн удирдлагууд, сумын уугуул, суугуул иргэд,зочид төлөөлөгчид ирж оролцов.Энэ үеэр улсад хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн зарим иргэдийг төрийн одон медалиар шагнав.

Хандгайт баг: Багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаа зохион байгуулав.

2025-04-22 197
2025.04.22- ны өдөр Хандгайт багийн ИНХ "Хандгайтын эхэн" буюу багийн төвийн байрандаа анхдугаар хуралдаанаа зохион байгуулав. Хуралдаанаар Багийн ИНХ-ын даргад Н.Даваадорж, Засаг даргад Ц.Төгсбаатар нар сонгогдон, зөвлөлийн бүрэлдэхүүнээ байгуулав. Хуралд 170-аад хүн оролцов.

Сумын ИТХ-ын ажлын албанаас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын талаар мэдээлэл өгөв.

2025-03-28 180
Сумын ИТХ-ын 2025.03.10-ны 3/05 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулсан сумын өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдэд Орон нутгийн өмчийн тухай хууль, Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын талаар мэдээлэл өгч, цаашид хийх ажлын чиглэлээ тодорхойлов.

Сумын ГХУСАЗСЗ-өөс Төрийн албан хаагчдад сургалт зохиов.

2025-03-27 165
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс төрийн албан хаагчдын мэдлэг, мэдээллийг дээшүүлэх, хууль тогтоомжийг хүндэтгэн сахин биелүүлэх, ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2025.03.27-ны өдөр төрийн албан хаагчдад аймгийн Засаг даргын 2024 .12.19-ний өдрийн 05 дугаартай "Төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлагыг чангатгах тухай" албан даалгавар танилцуулж, Төрийн албаны тухай, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Зөрчлийн тухай, Тамхины хяналтын тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар тус тус мэдээлэл өгч, сургалт зохион байгуулав.

Төрийн албаны зөвлөлийн дэд ажлын хэсэг суманд ажиллав.

2025-03-19 172
Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөц, Аудитын газрын ахлах шинжээч П.Оюунчимэг ахлагчтай дэд ажлын хэсэг сумын төсвийн байгууллагуудын үйл ажиллагаа,Төрийн албаны тухай хууль болон холбогдох хуулиудаар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байдал,хүний нөөцийн зохицуулалтын хэрэгжилттэй танилцан зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллав.Төсвийн 5 байгууллагын 80 гаруй албан хаагчдад сургалт зохион байгуулав.

Сумын ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаан хуралдав

2025-03-10 152
Сумын ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаанаар 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж дараах асуудал хэлэлцэв.Үүнд: 1. Сумын ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах 2. ИТХ-ын үйл ажиллагааны журмууд батлах, 3. Сумын өмч хамгаалах байнгын зөвлөл шинэчлэх 4. Сумын ГХУСАЗСЗ шинэчлэн байгуулах 5.Сумын 100 -н жилийн ойн бэлтгэл ажлын явц байдлын талаар 6. "Хог хаягдал", "Чадварлаг багш", "Оюунлаг сурагч", "Эрчүүдийн эрүүл мэнд","Залуу малчин" хөтөлбөр, 7. Сумын 2025 оны ГЗБ-тын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай 8.Бусад асуудлыг тус тус хэлэлцэн баталлаа.

Сумын ИТХ-ын зөвлөл хуралдав.

2025-03-06 149
Сумын ИТХ-ын зөвлөл хуралдаж сумын ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлав.Үүнд: 1. Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм батлах 2.Сумын ИТХ-ын үйл ажиллагааны журам батлах 2.1 Сумын ИТХ-ын Төлөөлөгчийн ажиллах журам 2.2 Сумын ИТХ-ын Төлөөлөгчийн үнэмлэх,албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх журам 2.3 Сумын ИТХ-д асуудал санаачлан өргөн мэдүүлэх, хуралдааны бэлтгэл хангах журам 2.4 Сумын ИТХ-ын шийдвэрийн хэрэгжилтийн хяналт, хоригийг хүлээн авч шийдвэрлэх журам 2.5 Сумын Засаг дарга,ЗДТГ, бусад байгууллага, иргэдтэй хамтран ажиллах журам 3.Сумын өмч хамгаалах байнгын зөвлөл шинэчлэн байгуулах 4.Сумын ГХУСАЗСЗ шинэчлэн байгуулах 5.Сумын 100 жилийн ойн бэлтгэл ажил,явцын тухай 6.Албан байгууллагуудын өмч хөрөнгийн талаар ирүүлсэн санал 7.Сумын 2025 оны шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах 8."Хог хаягдал", " Чадварлаг багш", "Оюунлаг сурагч", " Эрчүүдийн эрүүл мэнд", "Залуу малчин", хөтөлбөр батлах 9.Сумын 2025 оны ГЗБ- тын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах 10. Хамтарсан багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр батлав.

ИТХ-ын Төлөөлөгчдийн сургалт

2025-02-03 148
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд хурлын ажлын албанаас сургалт зохион байгуулав.

СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2025-01-21 190
2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тус тус сургалт зохион байгуулав.

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд

2025-01-13 178
Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, хууль ёсоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг бий болгох, тайлбарлан таниулах , үндэсний болон түүхийн ухамсар, бахархлыг төлөвшүүлэх хүрээнд иргэдийн дунд мэдээлэл сурталчилгаа зохион байгуулж, Үндсэн хуулийн үзэл санаа, ач холбогдол сэдэвт Эссэ бичлэгийн уралдаан, хөгжөөнт- Асуулт хариултын тэмцээн тус тус зохион байгуулав.

БҮГД НАЙРАМДАХ УЛСЫГ ТУНХАГЛАЖ, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД

2024-12-27 192
1. Бүгд Найрамдах улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тусгай хөтөлбөр гарган өргөн хүрээнд зохион байгуулав. Үүнд: Улсын Их Хурлын 2023.07.06-ны 64 дүгээр тогтоол, УИХ-н 2024.10.30-ны 02/4829, аймгийн ИТХ-ын 11.07-ны 578 дугаар албан зэргийг танилцуулан, тогтоолын хэрэгжилтийг хангуулан ажиллах талаар төрийн байгууллагуудын удирдлага, төрийн албан хаагч нарт мэдээлэл өгөв. Дээрхи арга хэмжээний хүрээнд олон талт үйл ажиллагаа зохиогдов. Үүнд: - Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, хууль ёсоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг бий болгох, тайлбарлан таниулах , үндэсний болон түүхийн ухамсар, бахархлыг төлөвшүүлэх зорилгоор Ерөнхий Боловсролын Сургуулийн 6- 9- дүгээр ангийн сурагчдад хичээл заах, Үндсэн хуулиа хэн сайн мэдэх вэ? сэдэвт ЕБС-ийн 7-9 дүгээр ангийн сурагчдын дунд Олимпиад зохион байуулж, амжилттай оролцож 1-3 -р байр эзэлсэн сурагчдыг шалгаруулж, урамшуулах, ахлах , дунд ангийн сурагчдын ” ГАР БӨМБӨГ ”-ийн тэмцээн, иргэдэд Үндсэн хуулийн талаар мэдээлэл түгээх, сурталчлах , Цэнгүүн зохиох зэрэг үйл ажиллагаа явагдав.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ШАТАР СОНИРХОГЧДЫН ДУНД “СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОГДОВ.

2024-12-23 175
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолудуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулах шатар сонирхогчдын дунд “Сумын аварга шалгаруулах” тэмцээнийг 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Иргэний танхимд зохион байгуулав. Шатрын тэмцээнд нийт 19 шатар сонирхогч оролцов. Үүнээс эрэгтэй 16, эмэгтэй 3 оролцогч оролцов. Шатрын тэмцээний эрэгтэй төрөлд: 1- р байр Ш.Мөнхбат 2- р байр П.Өсөхбаяр 3- р байр Н.Мягмаржав 4- р байр А.Борхүү, Эмэгтэй төрөлд: 1- р байр Н.Туяа 2- р байр М.Буянтогтох 3.-р байр Б.Уранчимэг нар шалгарав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10232
8466 / 83%
1083 / 11%
330 / 3%
353 / 3%