Увс аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, "Үжин төв" ТББ болон аймгийн хууль хүчний байгууллагуудтай хамтарсан "ҮЙЛДЛЭЭРЭЭ ҮЛГЭРЛЭГЧ УВСЧУУД" аяны сургалт, өдөрлөгийн арга хэмжээ тус суманд 2023.05.03-ны өдөр болох тул иргэд, хөдөлмөрчид та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Эрүүл мэндийн чиглэлээр:
Нэгдсэн эмнэлэг, Онош эмнэлэгийн эмч нар Шүд, Дотор, Нүд, Эрэгтэйчүүд нарт үзлэгийг үнэ төлбөргүй хийх,
Хууль эрхзүйн чиглэлээр:
Өмгөөлөгч, сэтгэл зүйчид хууль эрхзүйн зөвлөн туслах үйлчилгээг ганцаарчилан хүргэх,
Монгол улсын хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, хүний эрхийн үндэсний комиссын Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, хамтарсан багийн үндэсний сургагч, зөвлөх Д.Ундраа сумын сургууль, дотуур байр, цэцэрлэг болон хүүхдийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах,