УВС АЙМГИЙН ДАВСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ

УВС АЙМГИЙН ДАВСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ

Давст сумын ИТХ-н албан ёсны цахим хуудас Давст сумын ИТХ-н албан ёсны цахим хуудас

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН МЭДЭЭЛЭЛ

2023-04-18

Давст сумын Хоршоо хөгжүүлэх сангаас ХХААХҮ-ийн сайдын 2021 оны А/361 дүгээр “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих” журмын дагуу сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн талаарх санал ирүүлсэн хоршоо, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, иргэдийн материалыг дүгнэж төсөл сонгон шалгаруулах комиссын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дүгээр хурлын шийдвэр, сумын Засаг даргын 2023 оны А/16, А/21, А/22 дугаар захирамжийн дагуу 1 хоршоо, 2 иргэнд нийт 72 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл шийдвэрлэсэн. Үүнд:
1. “Амар тохой” Хоршоо Ц.Цэдэнгомбод “Сүү цагаан идээний” төсөлд-25 000 000₮
2. Иргэн Ч.Тувааны “Газар тариалангийн тоног төхөөрөмж” төсөлд-37 000 000₮
3. Иргэн Б.Нямсүрэнгийн “Ногоон төгөл” төсөлд-10 000 000₮
Холбогдох журмын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаа, Барьцаа хөрөнгийн байдлыг ажлын хэсэг газар дээр нь үзэж судалсныг үндэслэн санхүүжилтийг бүрэн олгосон. Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авсан хоршоо, иргэдийн үйл ажиллагаанд улирал бүр хяналт шалгалт хийгдэх ба хөнгөлөлттэй зээлийг зориулалт бусаар зарцуулсан, зээлийн гэрээнд заасан заалтын зөрчсөн зээлдэгчийн зээлийн гэрээг цуцалж, зээлийг Сангийн дансанд буцаан төвлөрүүлэх болно.
Давст сумын ЗДТГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%