УВС АЙМГИЙН ДАВСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ

УВС АЙМГИЙН ДАВСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ

Давст сумын ИТХ-н албан ёсны цахим хуудас Давст сумын ИТХ-н албан ёсны цахим хуудас

Тэргүүлэгчдийн тогтоол


нийт 55

Хөрөнгө зарлага болгох тухай

2021-03-05 155
Тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох, тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга ажиллагааны талаархи судалгаа, эргүүл жижүүр хийх, давсны уурхайн үйл ажиллагаатай танилцах ажилд зарцуулсан бензины зардалд 421.750 /дөрвөн зуун хорин нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг зарлага болголоо.

Амьжиргаа дэмжих орон тооны бус зөвлөл байгуулах тухай

2021-02-10 214
Нөхцөлт мөнгөн тэтгэмж, нийгмийн халамжийн тусламж, хөнгөлөлт, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах өрх, иргэнийг тодорхойлох амьжиргаа дэмжих орон тооны бус зөвлөлийг байгууллаа.

Зөвлөл шинэчлэн байгуулах тухай

2021-02-10 163
Нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийгмийн дэг журмыг бэхжүүлэх үүрэг бүхий Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийг байгууллаа.

Алдарт Эх 2 дугаар зэргийн одонгоор шагнагдах эхчүүдийн санал уламжлах тухай

2021-02-10 156
Алдарт Эх 2 дугаар зэргийн одонгоор шагнагдах эхчүүдийн материалыг холбогдох баримт бичгийн бүрдлийг хангуулан, Амйгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтэст уламжиллаа.

Сонгуулийн хэсэг байгуулж, нутаг дэвсгэрийг тогтоох тухай

2021-02-10 131
Сумын ИТХ-ын хуралдаанаар Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр ажиллах хэсэг, нутаг дэвсгэрийг тогтоолоо.

З.Балжинням, С.Болдбаатар нарын хурдан моринд цол олгох тухай

2021-02-10 149
Сумын ИТХ-ын 2021 оны 02 сарын 09-ны өдрийн хуралдаанаар тус сумын 2 дугаар багийн харьяат Зүгжин овогтой Балжинням, Сүхбаатар овогтой Болдбаатар нарын Ардын хувьсгалын 97,98,99 жилийн ойн баяр наадмаар 3 жил дарааллан түрүүлсэн тул Суман халиун, Суман хээр цол олголоо.

Төлөвлөгөө батлах тухай

2021-01-19 148
Сумын ИТХ-ын хуралдаанаар Сумын 2021 оны малын шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Санал дэмжих тухай

2021-01-08 138
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар баталсан Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах журмын дагуу тус суманд Олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад багш Б.Зина, Р.Бадамжав, өндөр настан Ч.Ембүү, Н.Дүгэржав, Ш.Уламбаяр нарыг Алтан гадас одонгоор шагнуулахаар ирүүлсэн саналыг дэмжлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6135
4629 / 75%
937 / 15%
277 / 5%
292 / 5%