УВС АЙМГИЙН ДАВСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ

УВС АЙМГИЙН ДАВСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ

Давст сумын ИТХ-н албан ёсны цахим хуудас Давст сумын ИТХ-н албан ёсны цахим хуудас

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9-Р ХУРАЛДААНЫ ТОВ, ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТАЛЛАА.

2019-12-08

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12-р сарын 03-ны өдрийн хурлаар сумын ээлжит 9 дүгээр хуралдааны тов, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө хэлэлцэн баталлаа. 
Хуралдаанаар дараахи асуудлыг хэлэлцэхээр батлав.Үүнд:

а) Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацааны үндсэн чиглэлийн биелэлтийн тухай

      Илтгэгч нь:  Ц.Ширбазар- ИТХ-ын дарга

б) Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт

      Илтгэгч нь: Ч –Тогтохбаяр- Сумын Засаг дарга

в) 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт,2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтын тухай

 г) Газар зохион байгуулалтын  2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны төлөвлөгөөний төслийн  тухай

       Илтгэгч нь: Н.Дуламсүрэн – Газрын даамал

д) 2019 онд түлш, хэрэглээний мод олгосон гүйцэтгэл, 2020 оны түлш, хэрэглээний модны лимит батлах тухай

        Илтгэгч: С.Батсүх – Байгаль хамгаалагч

е) Сумын 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсвийн төслийн тухай

       Илтгэгч: С.Нямдорж- Санхүү албаны дарга

ё) 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажил, хэрэгжилт, үр дүн, 2020 онд хийгдэх ажлын төлөвлөгөөний төслийн тухай

        Ч.Тогтохбаяр – Сумын Засаг дарга

ж ) Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай

        Б.Ганболд – Байгаль орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн

з ) Бусад

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%