Сумын ИТХ-аас санаачлан 2018.06.08-ны өдөр “Байгаль орчин экологийн тэнцвэрт байдлыг хангахад
талуудын оролцоо “зөвлөлгөөнийг Ногоон хөгжлийг түгээгч ТББ-тай хамтран зохион
байгууллаа. Зөвлөлгөөнд сумын ИТХ-ын
төлөөлөгчид, байгууллагын дарга нар, багийн ИНХ-ын дарга, багийн Засаг дарга нар,
ойн нөхөрлөлийн гишүүн, иргэдийн төлөөлөл,аймгийн УНАСТХГ-ын мэргэжилтэн нар оролцлоо. Бүгд 40 хүн оролцов.
Зөвлөлгөөнөөр Төрөөс
байгаль орчны талаар баримталж байгаа бодлого, Бэлчээрийн өнөөгийн төлөв
байдал, бэлчээрийн менежмент, Байгаль орчныг хамгаалахад төрийн байгууллагууд,
ААН, ТББ, иргэдийн үүрэг оролцоо гэсэн
сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохиов. Зөвлөгөөнөөс уриалга гаргав.