УВС АЙМГИЙН ДАВСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ

Сумын танилцуулга

2017-04-06 13:58

Давст сум нь 1925 онд байгуулагдсан, хуучнаар Алтай хан аймгийн Далай ханы хошуу. Тус сум нь далайн түвшингээс 1580-1736 метр өндөрт өргөгдсөн байдаг. Увс аймгийн зүүн хойд хэсэгт Улаанбаатараас 1700км, Улаангомоос 137км алслагдсан сум юм. Тус сум нь Улаангом сум, Сагил сум, ОХУ-ын Тува мужтай хиллэдэг. Хүн ам 1773. Торхилог, Хандгайт, Улиастай, Жирээгийн голууд урсч Увс нуурт цутгадаг, 504224 га нутаг дэвсгэртэй, нутгийн 60% усан сан бүхий газар эзэлдэг. Энэ нь улсын хэмжээний хамгийн том нуур болох 84 км урт, 79 км өргөн, 3423 хавтгай дөрвөлжин км, ил усны талбай бүхий Увс нуур тус суманд оршдогтой холбоотой. Шүдэнгийн давс, Хүдэнгийн нүүрсний ордтой, Торхилогийн гол, Мөнгөт Цахир зэрэг үзэсгэлэнт газар, онгон догшин байгальтай, 4488га бүхий ойн талбайтай, шинэс, нарс, улиас бургас хус голлон ургадаг. Тал хээрт хонь, ямаан харгана дэрс, зэрлэг бутлаг ургамалаас гадна өвсөн цай, бэд, холтсон цэцэг, өвслөг халгай, марал цэцэг, ганга, үлд өвс, шимэлдэг, хээрийн гэдэргэнэ, хаг, ерхөг зэрэг өвслөг ургамал зонхилж ургадаг.


2017-04-06 13:58

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд